🚨 БАНКНЫ НЭР, ЛОГО АШИГЛАСАН ХУУРАМЧ ЗАР СУРТАЛЧИЛГААНААС СЭРЭМЖИЛЬЕ
"Буцаан төлөхгүй санхүүжилт олгоно", "Мөнгөн урамшуулал аваарай" гэх зар сурталчилгааны цаана залилан нуугдаж байдаг.
Фишинг халдлага хэрхэн явагддаг вэ?
- Хуурамч зар түгээнэ. Залилан үйлдэгчид банк, төрийн байгууллагын нэр, логог ашиглан зараа албан ёсны мэт харагдуулна.
- Хуурамч хуудас руу чиглүүлнэ. Та зарын холбоос дээр дарахад тухайн байгууллагын албан ёсны сайттай төстэй хуудас нээгдэнэ.
- Нууц мэдээлэл оруулахыг шаардана. Хуурамч хуудсаар дамжуулан банкны нэвтрэх нэр, нууц үг эсвэл нэг удаагийн баталгаажуулах кодыг авна.
- Авсан мэдээллээ ашиглана. Хэрэв та мэдээллээ оруулбал залилан үйлдэгч таны банкны бүртгэлд нэвтэрч, данснаас тань зөвшөөрөлгүй гүйлгээ хийх эрсдэлтэй.
📞 Цахим залилангийн талаар 102 эсвэл 51265666 дугаарт мэдээлнэ үү.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар
#Фишинг #ЦахимЗалилан