Үндсэн агуулга руу шилжих

Бидний тухай

Бидний тухай

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв

“Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол улсын засгийн газрын 2023 оны 8-р сарын 30-ны өдрийн 319 дүгээр тогтоолоор Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны дэргэд байгуулагдсан.

Нийтийн төвийн үндсэн зорилго нь ХУВИЙН ХЭВШЛИЙН ОНЦ ЧУХАЛ МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦТЭЙ  БАЙГУУЛЛАГУУДЫН мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн дэд бүтэц, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий хүний нөөц, техник, технологийн чадавх, мэдээллийн санг бэхжүүлэхэд оршино.

Алсын хараа

             Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлж, хүчирхэг кибер аюулгүй байдлын тогтолцоог бий болгоход манлайлна.

Эрхэм зорилго

           Хувийн хэвшлийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд чиглэсэн кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авна.

Бүтэц зохион байгуулалт

Үйл ажиллагааны чиглэл

Тус төв нь чиг үүргийнхээ хүрээнд дараах үйл ажиллагааг явуулдаг. Үүнд: