⚠️ Мөнгөн тэтгэмж амласан хуурамч зараас сэрэмжлээрэй

Цахим залилан үйлдэгчид төрийн байгууллагын нэр, логог ашиглан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж” амласан зар түгээж байна. Зарын "Шалгуураа шалгах" товч нь РД, утасны дугаар, хүүхдийн тоо гэх мэт хувийн мэдээлэл асуун банкны нэвтрэх хэсгийг дуурайлгасан хуурамч хуудас руу чиглүүлдэг.

✅ Хуудас танил харагдсан ч нэвтрэхээсээ өмнө хөтчийн хаягийг маш сайн нягтлаарай.
✅ Сэжигтэй хуудсанд нууц үг, картын мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бүү оруулаарай.
✅ Зар, чат, мессежээр ирсэн холбоосоор банк руу бүү нэвтрээрэй.

Хэрэв хуурамч хуудсанд мэдээллээ оруулсан бол банк болон цагдаагийн байгууллагад нэн даруй хандана уу. 
📞 Цахим залиланг мэдээлэх 102 | 51-265666
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар