Skip to main content

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт боллоо

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн албан хаагчид хоёр өдрийн туршид кибер аюулгүй байдлын хууль тогтоомж, дэлхийн чиг хандлага болон кибер гэмт хэргийн зохицуулалтын талаар мэдлэгээ өргөжүүллээ.

Сургалтын хүрээнд:

  • Кибер аюулгүй байдлын хууль, тогтоомж ба олон улсын чиг хандлага

  • Мэргэжилтнүүдийн тулгамдсан ёс зүйн сорилт, нийтийн өмнө хүлээх хариуцлага

  • Цахим арилжаа, оюуны өмчийн эрхийн зохицуулалт

  • Хувийн мэдээллийн хамгаалалт

  • Кибер гэмт хэрэг ба түүний эрх зүйн зохицуулалт

зэрэг сэдвээр кейс судалгаа хийж, дүн шинжилгээний аргаар мэдлэгээ бататгав.

Энэхүү сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон VINCEX хуулийн фирмтэй хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улс кибер аюулгүй байдлын хүний нөөцөө чадавхжуулах, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгоход онцгойлон анхаарч буйг харууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ онц чухал мэдээллийн дэд бүтцийг хамгаалах, олон нийтийн кибер мэдлэгийг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж байна.

Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг Оксфордын их сургуулийн эрдэмтдээр үнэлүүлсэн бөгөөд 2024 онд олон улсын Кибер аюулгүй байдлын индексээр 17 байр урагшилж, 194 улсаас 103 дугаар байранд эрэмбэлэгдлээ. Цаашид энэ амжилтаа бататгаж, ахиулахын төлөө шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue