Skip to main content
nuur

⚠️ Google Forms ашигласан шинэ төрлийн фишинг халдлага идэвхжилээ!

Сүүлийн өдрүүдэд Google Forms ашиглан фишинг халдлага хийх оролдлого нэмэгдэж байна. 

“Meta for Business” нэртэй хуурамч мэйлээр “Фейсбүүкийн албан ёсны цэнхэр тэмдэг авсан тул баталгаажуулна уу” гэсэн агуулгатай, Google Forms-ийн холбоос хавсаргасан фишинг мэйл илгээж байна. 

Тус халдлага нь Facebook хуудас хөгжүүлэгч, админ эрхтэй хэрэглэгчдийг онилж, Google Forms-ийг ашигласнаар жинхэнэ мэт харагдах давуу талтай байна. 

Фишинг халдлагад өртсөн тохиолдолд өөрийн хувийн мэдээлэл, имэйл, нууц үгийг алдах эрсдэлтэй бөгөөд нууц үг оруулах хэсэгт ямар ч утга оруулсан “нууц үг буруу байна” гэсэн алдаа гарч, бодит нууц үгээ алдах эрсдэл үүсгэдэг. 

💡 Урьдчилан сэргийлэх зөвлөмж: 
👉Сэжигтэй мэйл, холбоос дээр дарж хувийн мэдээлэл оруулахгүй байх. 
👉Хэрэв санамсаргүй дарсан бол нууц үгээ даруй солиорой. 
👉Албан ёсны баталгаажуулалт зөвхөн Facebook-ийн өөрийн платформоор дамждаг. 
👉Энэхүү сэрэмжлүүлгийг бусдад түгээж, ойр дотынхоо хэрэглэгчдэд анхааруулаарай.

z1
  • Фишинг имэйл
z2
  • Тус холбоосын жинхэнэ хаягийг шалгахад https://control-system-steel[.]vercel[.]app/badge гэсэн холбоос болох нь тогтоогдсон.
z3
  • Тус хуудасны ямар нэг товч дээр дарах үед хувийн мэдээллээ бөглөх маягт гарч ирнэ.
z4
  • Маягтыг бөглөж “Submit” товч дарсан тохиолдолд таны Фейсбүүк нууц үгийг асууж, нууц үгийг оруулаад “Continue” товч дарсны дараа “The password you entered is incorrect” гэсэн алдаа гарч байна.
z5
  • Нууц үгээ оруулах хэсэг
z6
  • Ямар нэгэн утга оруулахад өгч буй алдаа
Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue