⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Цахим залилан үйлдэгчид бусдын нэр, зургаар хуурамч хаяг нээж, банкны нэр, логог ашиглан
«Хандив, мөнгөн дэмжлэг олгоно» гэсэн зар түгээж, сонирхсон иргэдтэй зурвасаар холбогдон,
«Хандивын мөнгөө авахын тулд гэрээний хураамж төлнө үү» хэмээн урьдчилж мөнгө шилжүүлэхийг шаардан залилахаар оролдож байгааг сэрэмжлүүлж байна.
#Дарахаасаа_өмнө_нягтал!
▪Банкны нэр, лого харагдсан ч зарын мэдээллийг тухайн банкны албан ёсны эх сурвалжаас нягтлах
▪Хандив, шагнал олгоно гэж амлаад урьдчилгаа төлбөр нэхсэн залиланд бүү өрт
▪Мөнгө шилжүүлсэн бол Цагдаагийн байгууллагад нэн дариу хандана уу.
102 - Цагдаагийн байгууллага
51265666 - Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар