Skip to main content
nuur

ТАНЫ ТВ ТӨХӨӨРӨМЖ АЮУЛГҮЙ ЮУ?

Энгийн зурагтыг ухаалаг болгох зориулалттай хямд Android TV Box нь далд эрсдэл дагуулж болзошгүй. BadBox хорт программаар халдварласан төхөөрөмж таны мэдэлгүйгээр халдагчийн удирдлагад орж, кибер халдлага үйлдэхэд ашиглагдах эрсдэлтэй.

 

Халдварласан төхөөрөмжийг ашиглан:

• Хуурамч зар сурталчилгааны хандалт үүсгэх;

• Таны гэрийн интернэт, IP хаягаар дамжуулан халдлага үйлдэх;

• Хувийн мэдээлэл хулгайлах эрсдэлтэй.

 

Тус хорт программ нь зөвхөн TV Box төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй, #Windows үйлдлийн системтэй компьютерт ч халдвар илэрсэн нь тогтоогдсон.

 

"CYBEREAD” цахим товхимлын 1,2-р нүүрээс халдвар авсан байж болзошгүй төхөөрөмжийн загваруудын жагсаалттай танилцаарай. 

https://pubcert.mn/sites/default/files/CybeRead%233.pdf

 

Хорт программыг шалгах, устгах зөвлөмжийг дараах холбоосоор авах боломжтой.

https://pubcert.mn/mn/node/344

 

Аливаа төхөөрөмж худалдан авахаасаа өмнө үйлдвэрлэгч, загвар, үйлдлийн систем болон аюулгүй байдлын шинэчлэлт хийгддэг эсэхийг шалгаарай. Баталгаатай, тогтмол шинэчлэгддэг бүтээгдэхүүн сонгоорой.

 

Кибер халдлага, зөрчил мэдээлэх: 113 | 113.mn

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue