Skip to main content
apcert

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв APCERT-ийн албан ёсны гишүүн боллоо

"Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төв" УТҮГ нь Ази, Номхон далайн бүсийн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн сүлжээ болох APCERT (Asia Pacific Computer Emergency Response Team)–ийн албан ёсны гишүүнээр элсэж, бүс нутгийн болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдлөө.

APCERT-д гишүүнээр элсэх нь тухайн улсын CERT буюу кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвийн мэргэжлийн чадавхи, техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, засаглал, зохион байгуулалт нь олон улсын жишигт нийцсэн болохыг баталгаажуулдаг.

Уг үйл явдал нь Монгол Улсад дараах стратегийн ач холбогдол бүхий боломжуудыг нээж байна. Үүнд:

  • Олон улсад илэрч буй кибер халдлагын мэдээллийг цаг алдалгүй хуваалцах;

  • Халдлагын эсрэг шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэх;

  • APCERT-ийн гишүүн байгууллагуудтай мэдээлэл, туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх;

  • Олон улсын хурал, сургалтуудад оролцох, хамтран зохион байгуулах замаар мэргэжлийн ур чадвар, сүлжээгээ нэмэгдүүлэх;

  • Бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын талаарх байр суурь, нөлөөллийг нэмэгдүүлэх.

 

Ингэснээр Монгол Улс бүс нутгийн кибер аюулгүй байдлын сүлжээнд идэвхтэй, найдвартай түнш болж, кибер халдлагад хариу үзүүлэх үндэсний чадавх, бэлэн байдлаа стратегийн түвшинд ахиулж байна.

The Cyber Security Council receives information about information security incidents, phishing attempts, malware and vulnerabilities.

Report Cyber issue