CVE-2024-21762: “FortiOS out-of-bounds write”

"Out-of-bounds Write" буюу санах ойн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн өгөгдөл бичих алдаа юм. Халдагч этгээд тусгайлан бэлдсэн HTTP хүсэлтийг төхөөрөмж рүү илгээснээр систем дээр дурын код (RCE) алсаас ажиллуулах боломжтой болдог.

Засварлах зөвлөмж:
Эмзэг байдлыг ашиглан халдлага үйлдэгч танай байгууллагад нэвтэрч халдлага үйлдэх боломжтой тул мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хамааралтай бүх үйлдлийн бүртгэлд аудит хийж эмзэг байдлыг арилгах шаардлагатай.
Авах арга хэмжээ:
Хэрэв шинэчлэлт хийх боломжгүй байгаа бол түр хугацаанд SSL-VPN үйлчилгээг бүрэн хаах.
Хэрвээ CVE-2023-27997 эмзэг байдал засагдсан FortiOSийн хувилбар тухайн системд тохирох ба шинэчлэл хийх боломжтой бол нөөцлөлт (backup, snapshot) заавал хийсний дараагаар программыншинэчлэлт хийх.
Эмзэг байдалтай хувилбарууд: FortiOS ≤7.2.4, ≤7.0.11, ≤6.4.12, ≤6.0.16 болон FortiProxy 1.x, 2.x, 7.0.x, 7.2.x-ийн тодорхой хувилбарууд.
Засварлах: FortiOS-г 7.2.5+, 7.0.12+, 6.4.13+ хувилбарт шинэчлэх. FortiProxy-г 7.2.4+, 7.0.10+ руу шинэчилэх.
SSL-VPN порт руу хандах эрхийг зөвхөн итгэмжлэгдсэн (whitelist) IP хаягуудаар хязгаарлах (Local-In Policy ашиглан).