CVE-2023-27997: “heap based buffer overflow”

FortiOS болон FortiProxy системийн SSL-VPN функцэд байдаг Heap-based Buffer Overflow (CWE-122) төрлийн эмзэг байдал юм. Нэвтрэх эрхгүй халдагч этгээд (pre-authentication) тусгайлын бэлдсэн HTTP хүсэлт илгээснээр систем орж ирж буй өгөгдлийн хэмжээг зөв шалгаж чадаагүйгээс болоод тухайн өгөгдөл нь санах ойн (heap) зориулагдсан зайнаасаа хальж, зэргэлдээх өгөгдлүүдийг дарж бичдэг. Санах ойг ийнхүү замбараагүй болгосноор халдагч этгээд өөрийн хортой кодыг системийн дээд эрхээр (root) ажиллуулах боломж бүрддэг. “root” эрхийг авсанаар системийг бүрэн эзлэх боломжтой.

Засварлах зөвлөмж:
Эмзэг байдлыг ашиглан халдлага үйлдэгч танай байгууллагад нэвтэрч халдлага үйлдэх боломжтой тул мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд хамааралтай бүх үйлдлийн бүртгэлд аудит хийж эмзэг байдлыг арилгах шаардлагатай.
Авах арга хэмжээ:
Хэрэв шинэчлэлт хийх боломжгүй байгаа бол түр хугацаанд SSL-VPN үйлчилгээг бүрэн хаах.
Хэрвээ CVE-2023-27997 эмзэг байдал засагдсан FortiOSийн хувилбар тухайн системд тохирох ба шинэчлэл хийх боломжтой бол нөөцлөлт (backup, snapshot) заавал хийсний дараагаар программыншинэчлэлт хийх.
Эмзэг байдалтай хувилбарууд: FortiOS ≤7.2.4, ≤7.0.11, ≤6.4.12, ≤6.0.16 болон FortiProxy 1.x, 2.x, 7.0.x, 7.2.x-ийн тодорхой хувилбарууд.
Засварлах: FortiOS-г 7.2.5+, 7.0.12+, 6.4.13+ хувилбарт шинэчлэх. FortiProxy-г 7.2.4+, 7.0.10+ руу шинэчилэх.
SSL-VPN порт руу хандах эрхийг зөвхөн итгэмжлэгдсэн (whitelist) IP хаягуудаар хязгаарлах (Local-In Policy ашиглан).