Skip to main content
nuur

19 ТЭРБУМ НУУЦ ҮГ ИЛ БОЛЖЭЭ

Таны ашигладаг нууц үг дараагийнх нь биш биз?

Cybernews-ийн 2025 оны дата алдагдлын судалгаагаар 19 тэрбум гаруй нууц үг ил болж, тэдгээрийн 94% нь сул, давтагдсан эсвэл таахад амархан байжээ. Ердөө 6% нь давтагдаагүй, цорын ганц, аюулгүй нууц үг байжээ.

Хамгийн түгээмэл нууц үг одоо ч: 12345678

Хэрэглэгчид одоо ч дараах алдааг гаргадаг:
олон хаягт ижил нууц үг ашиглах,
“password”, “admin” гэх мэт сул нууц үг зохиох,
төрсөн огноо, нэр, утасны дугаар ашиглах,
2FA – 2 шатлалт баталгаажуулалт ашигладаггүй.

⚠️ Хамгийн аюултай нь:
Нэг сайт дээр таны нууц үг алдагдахад халдагчид яг тэр нууц үгийг Gmail, Facebook, Instagram, банкны аппликейшн, ажлын и-мэйл дээр дахин туршиж ордог.

Үүнийг Credential Stuffing Attack гэдэг.
👉 Нэг нууц үг алдвал олон хаяг зэрэг эрсдэлд орно.

Cybernews хэрэглэгчдэд дараах зөвлөмжийг өгч байна:

🔐 Нууц үгээ 12+ тэмдэгттэй болгох
🔡 Том, жижиг үсэг, тоо, тэмдэгт хослуулах
🧩 Хаяг бүрт өөр нууц үг хэрэглэх
🛡️ 2FA асаах
📱 Password Manager ашиглах
🔑 Боломжтой бол Passkey ашиглах

 

Хялбар нууц үг = Хялбар халдлага
Давтагдсан нууц үг = Давхар эрсдэл
2FA = Давхар хамгаалалт

🔗Дэлгэрэнгүй: https://cybernews.com/security/password-leak-study-unveils-2025-trends-reused-and-lazy/ 

#CyberSecurityAwareness #PasswordSecurity #2FA #CyberSafe

Кибер аюулгүй байдлын зөвлөл нь мэдээллийн аюулгүй байдлын тохиолдлууд, фишинг хийх оролдлого, хортой программ хангамж, эмзэг байдлын талаар мэдээллийг хүлээн авч байна.

Report Cyber issue